Туслах цэс

Байгууллага

 

Онцлох брэнд

ОНЦЛОХ БАЙГУУЛЛАГА


Инженер Геодези ХХК

       Инженер Геодези ХХК нь 1993 онд үүсгэн байгуулагдаж одоог хүртэл байнгын тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа ба 24 жилийн туршлага, чадварлаг мэргэжлийн боловсон хүчин, орчин үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангагдсанаас гадна итгэмжлэгдсэн 2 лабораторитой үйл ажиллагаагаа явуулж байна.

Манай компани нь 4 группд хуваагдан үйл ажиллагаа явуулдаг. Үүнд:

  1. Геотехник, Гидрогеологи, Геофизикийн групп
  2. Геодези, Кадастрын групп
  3. Архитектур, Хот байгуулалтын групп
  4. Газрын менежментийн групп
  1.  Хөрс судлалын итгэмжлэгдсэн лаборатори

        “Хөрс Судлалын Лаборатори нь Стандарт Хэмжилзүйн Газар”-аас итгэмжлэгдсэн TL78(MNS/ISO/IEC 17025:2007).   Тус лаборатори нь захиалагчийн хүсэлтийн дагуу Америк ASTM, AASHTOстандарт, ОХУ-ын ГОСТ стандарт, Монгол MNSстандарт, Англи BSстандарт, Хятадын GB стандартуудаар хөрс болон чулууны физик механик шинжилгээнүүдийг итгэмжлэлийн хүрээнд хийж гүйцэтгэдэг. Тус Хөрс Судлалын лаборатори нь Турк улсын UTEST, Итали улсын CONTROLS GROUP, Хятад улсын NANJINGSOIL INSTRUMENT FACTORYзэрэг байгууллагуудтай хөрс болон чулууний лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг борлуулах буюу хамтран ажилладаг.

         2. Геодезийн багажийн хэмжилзүйн лаборатори ( ISO/IEX 17025:2007)

       Геодезийн хэмжилзүйн лаборатори нь геодезийн багаж, тоног төхөөрөмжийг (GPS, нивелир, электрон тахеометр, теоделит, лазер багажнууд)шалган баталгаажуулах, засвар үйлчилгээ явуулдаг ба байнгын харилцаатай 800 гаруй аж ахуй нэгж, хувь хүн, албан байгууллагуудтай харилцдаг. 

      Нисгэгчгүй нисэгч төхөөрөмж (UAV)-өөр агаарын зураглалыг богино хугацаанд, томоохон талбайг хамран, өндөр нарийвчлалтай өгөгдлөөр хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлчилж байна.

FREE MEMBER
Үйл ажиллагааны чиглэл:

91911484

post@geo-mongol.mn

www.geo-mongol.mn